|
Номин Электоникс компани электрон цахилгаан барааны үйлдвэрлэл, худалдаа, засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгч Номин Холдинг компанийн ууган салбар юм. Үйл ажиллагааны хамрах хүрээгээр бид Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд явуулын худалдааны үйлчилгээгээр Монгол улсын бүхэлд нь хамарсан борлуулалтын үйл ажиллагаа явуулж байна. Монголын электрон барааны зах зээлд бид анхдагчдын нэг бөгөөд 2007 оны эцэст нийслэл Улаанбаатар хотын нийт цахилгаан барааны зах зээлийн 40%-ийг эзэлж, 100,000 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй компани болтлоо хөгжсөн байна.
|