"LEXMARK"-ЫН АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЬЮТОР "НОМИН ЭЛЕКТРОНИКС" |
|
|
1991 онд үүсгэн байгуулагдсан LexMark international, inc -нь дэлхийн 150 гаруй оронд оффис болон гэрийн хэрэгцээний принтер, принтерийн хэрэгсэл нийлүүлдэг ба өөрийн салбарынхаа хөгжлийг тэргүүлэгч манлай үйлдвэрлэгч юм. Жилийн нийт орлого 2007 онд 5.3 тэр бум Америка долларт хүрсэн байна. Компани болон LexMark-ын бүтээгдэхүүнүүд дэлхий дахинд болсон үйлдвэрлэгчдийн тэргүүн дээд зэргийг тодрүүлах арга хэмжээнүүдээс 2000 гаруй шагнал өргөмжлөлүүд авсан тоо баримт байна.
Компани маш хурдацтайгаар өсөн тэлж өргөжин томорч байгаа ба, "LexMark"-ын хэвлэлийн бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн программ хангамж, сэлбэг, компьютерийн техник хангамж зэргээр дэлхийн хэмжээний нийлүүлэгч тэргүүлэгч компани болсон юм. АНУ-ын Лексингтон хотод төв удирдлага нь байрладаг юм байна. Тэд хэлэхдээ: Бид маш өвөрмөц онцгой загвар дизайнтай, орчин үеийн хөгжлийг тодорхойлох техник технологийг шингээсэн, үргэлж амжилтаар манлайлсан бүтээгдэхүүнүүдийг та бүхэнд зориулнаа гэсэн байна. Эцэст нь хэлхэд LexMark-ын хэвлэх бүтээгдэхүүнүүдийн чанар болон үзүүлэлтийн талаар товчхон дурдах зүйтэй болов уу. All in one буюу олон үйлдийн технологи нь хэрэглэгч танд цаг хугацаа болон санхүүгийн хэмнэлтийг өгөх юм. Printer, Copy, Scanner, Fax мөн Wi-Fi буюу холболт кабель хэрэглэхгүйгээр ашиглах зэрэг олон үйлдлийг нэг төхөөрөмжнөөс авах юм. 1 минутанд 25-33 хуудас дээд зэргийн чанартайгаар хэвлэх энэхүү хэвлэх төхөөрөмжүүдийг та зөвхөн "НОМИН ЭЛЕКТРОНИКС"-оос авч болно.

|